/ Бидний тухай / Мөрдөн байцаах албаны түүх / МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ТОВЧ ТҮҮХ

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ТОВЧ ТҮҮХ

 

Улсын цагдан сэргийлэх газрын даргын 1940 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 41 тоот тушаалд “Цагдан сэргийлэх газар бол гэмт хэрэг үйлдэгчдийг дайчлан баривчлах, хорьж мөрдөх зэргээр байцаан нягтлах ажлыг явуулах, мөрдөн байцаах газар” хэмээн дурьдаж үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж улмаар ДЯЯ-ны 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар Улсын Цагдан Сэргийлэх газрын гүйцэтгэх 1 дүгээр хэлтсийн харъяанд Мөрдөн байцаах группыг 10 алба хаагчтай байгуулснаар Мөрдөн байцаах албаны үндэс суурь тавигдаж өдгөө 77 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх байгуулагдсанаас хойш цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан албаны бүтэц зохион байгуулалт өргөжиж, нэршил өөрчлөгдөн хүний нөөцийн хувьд бэхжиж одоогийн алба болтлоо дараах байдлаар хөгжин ирсэн. Сүүлийн үеийн онцлог өөрчлөлтүүдээс дурдвал:

- Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай Улсын Бага Хурлын тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 1992 оны 101 дүгээр тогтоолоор УАБХЕГ-ын Мөрдөн байцаах алба, Прокурорын байгууллагын мөрдөн байцаах албадын орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт ЦЕГ-т шилжүүлж Улсын мөрдөн байцаах газрыг байгуулжээ.

- 2007 онд Албан тушаалын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийг татан буулгаж хадгаламж зээлийн хоршоодын хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгах Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийг  тус газарт  Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс болгон бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн.

- 2014 онд Цагдаагийн албаны хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаар тушаалаар Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар байгуулагдан тодорхой төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байв.

- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/251 дугаар тушаалаар Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрыг татан буулгаж Мөрдөн байцаах газрыг дахин байгуулж, тус газрын бүтцэд мөн даргын 2016 оны Б/196 тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтсийг нэгтгэсэнээр 8 хэлтэс 3 тасаг 4 хэсэгтэйгээр;

- 2017 онд Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг шинэчлэн баталсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаар тушаалаар Мөрдөн байцаах алба болгон өргөжүүлж мөрдөн шалгах чиг үүргийн  газар 1, хэлтэс-7, хэсэг-1, дэмжлэг үзүүлэх хэлтэс 2,  тасаг-1  гэсэн бүтэцтэйгээр;

- Мөн даргын 2018 оны А/11 дүгээр тушаалаар Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрыг татан буулгаж, дэмжлэг үзүүлэх хэлтэс 1, мөрдөн шалгах чиг үүргийн хэлтэс-6, тасаг-1, хэсэг-1  бүтэцтэйгээр зохион байгуулсан.  

- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/214  дугаар тушаалаар  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс,  мөн даргын 2020 оны А/319 дугаартай тушаалаар Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, мөн даргын  2022 оны А/206 дугаар тушаалаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах дагнасан чиг үүрэгтэй Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг тус албаны бүтцэд шинээр байгуулж, - Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны  10 дугаар сарын 27-ны өдрийн А/306 тоот тушаалаар Тус албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг татан буулгаж бүтэц орон тоогоор нь Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлж одоо тус алба нь төвдөө нийт 8 хэлтэс, 1 тасаг, 1 хэсгийн бүтэцтэй, нийслэлийн дүүрэг, орон нутгийн 54 нэгжтэйгээр улсын хэмжээнд хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

 

МӨРДӨН БАЙЦААХ АЛБА

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна