/ / Гар зургийн уралдаан

Гар зургийн уралдаан

Мөрдөн байцаах газрын 70 жилийн ойн арга хэмжээг угтаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс улсын хэмжээний нийт Мөрдөн байцаах нэгжийн алба хаагчдын хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн насны ангилалд 38 хүүхдийн бүтээл ирснээс:
I байрт: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Мягмарын хүү Сод-Эрдэний “Миний аав миний нүдээр” сэдэвт зураг,

II байрт: Увс аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Баттулгын хүү Саруулын бүтээл,

III байрт: Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрахын хүү Булгантамирын зурсан зураг,

Цэцэрлэгийн насны хүүхдийн ангилалд 15 хүүхдийн бүтээл ирснээс:
I байрт: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Батцэнгэлийн охин Энхжингийн бүтээл,

II байрт: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Түвшинтөрийн хүүхэд Маргадын бүтээл,

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна