Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар алба хаагчид шагнагдлаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан дараах алба хаагчид Төрийн одон медаль болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал, хугацааны цагдаагийн цолоор шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны одон"-гоор Мөрдөн байцаах газрын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт, шалгалт хариуцсан ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хурандаа Г.Алтансүх,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/643 дугаар тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдгээр Мөрдөн байцаах газрын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт, шалгалт хариуцсан ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Х.Мандах, мөн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Саранчимэг,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/645 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тэргүүний мөрдөн байцаагчаар Мөрдөн байцаах газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Дарханбаяр, Оны онцлох гэмт хэргийн тухай хамгийн үнэтэй мэдээлэл авсан алба хаагчаар мөн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч П.Эрхэмбаяр,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/642 дугаар тушаалаар хугацааны цагдаагийн ахлах дэслэгч цолоор Мөрдөн байцаах газрын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Наранчимэг, офицерийн бүрэлдэхүүнд оруулж цагдаагийн дэслэгч цолоор мөн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн аж ахуйн ажилтан цагдаагийн дэд ахлагч Б.Батбаяр нар тус тус шагнагдлаа.