/ / Мөрдөн байцаах албаны 2015 оны жилийн эцсийн тайлангийн хурал зохион байгуулагдлаа

Мөрдөн байцаах албаны 2015 оны жилийн эцсийн тайлангийн хурал зохион байгуулагдлаа

Мөрдөн байцаах газрын 2015 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг  2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цагт Цагдаагийн олон нийтийн төвийн зааланд хурлыг зохион байгуулсан.  Хуралд Мөрдөн байцаах газрын алба хаагчид болон Улаанбаатар цагдаагийн хүрээний Мөрдөн байцаах нэгжийн нийт алба хаагчид хамрагдлаа.

Мөн тус хуралд хүндэт зочин Улсын Мөрдөн Байцаах Газрын дарга асан, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл оролцон алба хаагчдад мөрдөн байцаах газрын түүх болон өөрийн туршлагыг хуваалцан яриа таниулга хийлээ.

              Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг ханган биелүүлэхийн тулд Цагдаагийн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, Мөрдөн байцаах албаны хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг ханган биелүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгт ажилдаа тэргүүлэн ажилласан хамт олон, алба хаагчдыг Гэмт хэрэгтэй тэмцэх албаны болон Мөрдөн байцаах газрын шагналаар шагнаж урамшууллаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх албаны шагналаар нийт 5 алба хаагч, Мөрдөн байцаах газрын “Тэргүүний хамт олон” шагналаар Цагдаагийн дэд хурандаа Х.Буянтүмэн даргатай Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамт олон,  Мөрдөн байцаах газрын “ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхболд, Мөрдөн байцаах газрын “ХӨДӨЛМӨРИЙН АВРАГА” алба хаагчаар Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Золжаргал, Мөрдөн байцаах газрын “ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ” шагналаар нийт 10 алба хаагч, Мөрдөн байцаах газрын “БАЯРЫН БИЧИГ” мөнгөн шагналаар нийт 16 алба хаагч тус тус шагнуулсан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна