/ / Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар хамтран ажил хэргийн уулзалт зохион байгууллаа

Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар хамтран ажил хэргийн уулзалт зохион байгууллаа

Улсын Ерөнхий Прокурорын газраас санаачлан Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр УЕПГ-ын хурлын танхимд “Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар“ сэдэвт ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтанд цагдаагийн байгууллагийг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар, Ж.Буянбат, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар, Д.Батсайхан, Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа, Д.Наранбаатар, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа, Ц.Очгэрэл, Мөрдөн байцаах газрын хэлтэс, тасгийн дарга нар, Нийслэлийн цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны удирдлагууд, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга болон тасгийн дарга нар, Прокурорын албын төлөөлж Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат, ЦЕГ-ын дарга Тэргүүн комиссар Р.Чингис, ЦЕГ-ын дэд дарга Буянбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах, ХБМБАХТХэлтсийн дарга Е.Сагсай, Улсын Ерөнхий Прокурорын Туслах, Тамгын Газрын дарга Ц.Арвинбуудай, Улсын Ерөнхий Прокурорын туслах, ЯЭАХТХэлтсийн дарга Ц.Мөнхбат, Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар, Тээврийн прокурор Д.Дагвасүрэн, УЕПГ-ын ХБМБАХТХэлтсийн хяналтын прокурорууд , дүүргийн прокурорууд болон  тэдгээрийн орлогч нар,  зэрэг 90 гаруй удирдах ажилтан оролцлоо.

Эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор тогтоох, шинжээчийн дүгнэлт гаргуулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хурааж битүүмжилсэн эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх зэрэг асуудалд зарим хүндрэл бэрхшээл оршиж байгаа болон хэргийг шалгахад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагааны зардал хүрэлцдэггүй, төсөвт тусгагдахгүй байгаагаас шалтгаалж хэргийг шийдвэрлэж чадахгүй байдалд ордог талаар жишээ баримттайгаар ярилцаж, эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

ЦЕГ-аас авсан судалгаагаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг шуурхай явуулахад саад бэрхшээл болж байгаа 200 гаруй асуудлын талаар хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар саналаа гаргасан байна. Түүнчлэн прокурор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан сургалт явуулах, хууль тогтоомж болон Улсын Ерөнхий Прокурор, ЦЕГ-ын даргын зарим тушаал, зааврын зарим заалтууд зөрчилдөж байгааг дурьдаж нэгдсэн нэг ойлголтонд хүрэх нь зүйтэй талаар санал солилцсон нь үр дүнтэй боллоо.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна